Saturday, April 2, 2011

Хими 2008 ЕШ-ын жишиг даалгаварууд БҮТ www.eec.mn

асуулт 1 :
Аль нь лабораторын нөхцөлд бодисыг гарган авах урвалын явуулахад тавигдах шаардлагуудыг дурдсан бол аль нь илүүц вэ?

А. Аюулгүй байх
B. Урвалын явагдах хугацаа бага байх
C. Усан уусмалд урвал нь явагддаг байх
D. Хямд олдоц сайтай бодис хэрэглэдэг байх
E. Эрүүл мэндэд хор нөлөөгүй байх
асуулт 2 :
Al2(SO4)3 – энэ бодис органик биш нэгдлийн ямар ангилалд хамаарах вэ?
А. Амфотер нэгдэл
B. Суурь
C. Хүчиллэг давс
D. Дундын давс
E. Суурилаг давс
асуулт 3 :

NaIO3 + NaI + HCl = NaCl + H2O + I2
Урвалын тэгшитгэлд тод хараар бичсэн нэгдэл дэх иодын исэлдэхүйн хэм хэдтэй тэнцүү байна вэ?

А. -1
B. 0
C. +1
D. +3
E. +5
асуулт 4 :
Аль нь хүчлийн оксидын тодорхойлолт вэ?


А. Металл элементийн хүчилтөрөгчтэй нэгдсэн нэгдэл
B. Металл биш элементийн хүчилтөрөгчтэй нэгдсэн нэгдэл
C. Устай урвалд орж хүчил үүсгэдэг нэгдэл
D. Устөрөгчтэй нэгдэж хүчил үүсгэдэг нэгдэл
E. Усан уусмалдаа хүчиллэг орчин үүсгэдэг нэгдэл
асуулт 5 :

Жагсаалтанд бодисын усанд уусах чанарыг тодорхойлох туршилын үед хийгддэг үйлдлүүдийг өгчээ. Эдгээрийг зөв дэс дараагаар байрлуулна уу.
1. 100гр ус хэмжиж авна.
2. Химийн нэгдлээс тодорхой бага хэмжээтэйг жигнэн авна.
3. Жигнэн авсан хэсгээ усанд уусгана.
4. Дээрх алхмуудыг усанд бодис нэмж уусахгүй болтол давтан явуулна.
5. Устай саваа тогтмол температуртай багажинд байрлуулна.
А. 1 – 2 – 3 – 4 – 5
B. 1 – 5 – 3 – 4 – 2
C. 2 – 3 – 5 – 1 – 4
D. 2 – 3 – 1 – 4 – 5
E. 1 – 5 – 2 – 3 – 4
асуулт 6 :
H2O2 + KI = KIO3 + Н2О– тэгшитгэлийг тэнцүүлэхэд устөрөгчийн хэт ислийн өмнө ямар коэффициент тавих ѐстой вэ?

А. 1
B. 2
C. 3
D. 4
E. 5
асуулт 7 :

NaIO3 + NaI + HCl = NaCl + H2O + I2
Урвалын тэгшитгэлд үндэслэн дээрх урвалыг тодорхойлно уу.

А. Солилцох урвал
B. Исэлдэн ангижрах урвал
C. Өөрөө исэлдэн өөрөө ангижрах урвал
D. Молекул хоорондын исэлдэн ангижрах урвал
E. Молекул дотоодын исэлдэн ангижрах урвал
асуулт 8 :
C4H9OH томьѐотой спирт хэд байх вэ?

А. 1
B. 2
C. 3
D. 4
E. 5
асуулт 9 :
Спиртүүд нь харгалзах альдегидуудаасаа харьцангуй өндөр температурт буцладаг. Үүний учир нь … .
А. Спиртүүд нь альдегидуудаасаа олон изомертэй
B. Спиртүүд нь устөрөгчийн холбоогоор холбогддог
C. Спиртүүд нь усанд уусдаг
D. Спиртүүд нь металлтай урвалд ордог.
E. Альдегидууд нь өөр хооронд илүү бат бөх холбогддог
асуулт 10 :
NaTiO2 нэгдэлд титан хэдэн валенттай байна вэ?

А. I
B. II
C. III
D. IV
E. V
асуулт 11 :
Дараах бодисуудаас гомоген холимог үүсгэдэггүй хосыг заана уу.

А. Ус ба давс
B. Азот ба хүчилтөрөгч
C. Нүүрсхүчлийн хий ба агаар
D. Ус ба бензин
E. Зэс ба цайр
асуулт 12 :
СН4 + О2 = CO2 + H2O – урвалын бүдүүвч өгөгджээ. Хэвийн нөхцөлд 11,2л метаныг шатаахад үүссэн нүүрсхүчлийн хийн массыг олно уу.

А. 44гр
B. 22гр
C. 22,4гр
D. 11,2гр
E. 11гр
асуулт 13 :
Н – Н холбооны тухай дараах өгүүлбэрийг нөхөж бичнэ үү. “Энэ холбоо нь ... (I) ... юм, учир нь ... (II) ... “

А. I – туйлтай ковалент холбоо, II – устөрөгч нь металл биш элемент.
B. I – туйлгүй ковалент холбоо, II – нэг элементийн атомуудын хооронд үүссэн байна.
C. I – ионы холбоо, II – устөрөгч нь металл биш элемент.
D. I – туйлгүй ковалент холбоо, II – устөрөгч нь электрон донор элемент
E. I – туйлтай ковалент холбоо, a. II – устөрөгчийн атомуудын ц.с.ч –ын утга зөрөөтэй
асуулт 14 :
H2 + I2 = 2HI + Q тэнцвэр тогтсон системийн даралтыг нэмэгдүүлбэл тэнцвэр хаашаа шилжих вэ?
А. Баруун тийшээ
B. Зүүн тийшээ
C. Тэнцвэр шилжихгүй
D. Дулаан ялгаруулах чиглэлд
E. Дулаан шингээх чиглэлд
асуулт 15 :
Хүхрийн хүчлийг ямар шинж чанарт нь үндэслэн спиртийн дегидратацийн урвал явуулахад ашигладаг вэ?

А. Органик биш бодис температур, цельсийн градусУусах чанар, г/100г
B. Хүчтэй исэлдүүлэгч шинж чанар
C. Усыг татах шинж чанар
D. Молекул масс ихтэй
E. Хөндлөнгийн урвалыг явуулахгүй хориглохын тулд
асуулт 16 :
C8H10 – томьѐотой бодис органик нэгдлийн аль ангилалд хамаарах вэ?
А. Алкан
B. Алкен
C. Алкин
D. Ароматик нэгдэл
E. Полимер
асуулт 17 :
Ацетилений мөнгөний оксидтой урвалд ордог нь юугаар тайлбарлагдах вэ?

А. Гуравчийн холбоотойгоор
B. Ханаагүй нэгдэл гэдгээр
C. Альдегидтай нэгэн ижил шинж үзүүлж байгаагаар
D. Ацетилен С – Н хүчлийн шинжтэйгээр
E. Бүх органик бодис дээрх шинжийг үзүүлж чаддагаар

No comments:

Post a Comment