Sunday, February 27, 2011

Либертари илэрхийлэл

“Хэн үйлдсэн нь хамаагүй, цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн байна уу, ноорхой хувцастай байна уу! Хүний амь насыг авахыг аллага, эд хөрөнгөнөөс авахыг
дээрэм, эрх чөлөөг авахыг боолчлол гэнэ”Либертари илэрхийлэл

Р.Чойномын хэлснээр “Уур минь хүрч байна”. Телевиз асаахаар л нөгөө улс төр, сонгууль, ой тэмдэглэх тухай ярьсан хэдэн улс төрч, сэтгүүлч гарах юм. Хачин санагдаад байна.2008 оны 7-р сарын 1-ний жагсаал цуглааны үеэр алагдсан таван хүний амь насны хэрэг юу болсон бэ? Ёстой “нүдээ хөхөртөл харлаа, хүлээлээ”. Энэ төр хүний эрх, тэр тусмаа амьд явах эрхийн талаар юу бодож, юу хийдэг юм бол гэж! Заримдаа энэ төрийг ийм шударга бус царай гаргаад гөлийгөөд байхаар бүр эрс цочирдом алхам хиймээр санагдах юм гээч.

Төр өөрөө хүчирхийллийн байгууллага учраас хүчирхийллийг бүхий л талаар өөгшүүлж байна. Төрийнхөн олон улсын байгууллагын өмнө ч өөрсдийн хийсэн хүн амины хэргийг хамгаалаад, цайруулаад ирж байна. Ийм учраас л либертари үзэлтнүүд улстөрчид хийгээд төрийн эрх барьж буй хүмүүст дургүй байдаг билээ. Таван хүний амь нас тэдэнд ерөөсөө хамаагүй юм гэж үү? Төрийнхөн хүний амьд явах эрхийг бүхий л талаар зөрчиж, иргэдээ тамладаг хүмүүсийг хамгаалахын тулд бидний мөнгийг үрэн байж гадаад уруу явцгааж байна.

Энэ 76, энэ Засгийн Газар, энэ шүүх, энэ хууль гэж ёстой л “ядууст барьдаг муна” болсон хэдэн институци байна аа. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин нарын санаачилж, УИХ-ын Хүний эрхийн дэд Хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгээс өөр юу хий вэ, энэ Монголын төр! Ёстой хөлдүү толгой, цэвдэг сэтгэлтэй “паразитууд” шүү. Дараагийн сонгуульд хэрхэн гарч ирэхээ бодсон хэдэн улс төрчид. Та нарт хүний эрх, эрх чөлөө, жирийн иргэний амь нас ямар ч хамаагүй юү?

Ийм тодорхой хэрэгт хариуцлага тооцож чаддаггүй Монголын төрд ардчилсан гэх ямар ч шинж алга. Монголын хууль үнэхээр завхраад байна гэдгийг эндээс харж болохгүй гэж үү? Буудсан цагдаа нар нь баригдсан, тушаал өгсөн эзэд нь тодорхой. Яагаад шийдэхгүй байгаа юм бэ? Хариулт тодорхой, шүүх, хуулийнхан эрх мэдэлтнүүдээс айж байна. Энэ хэргийг урьд нь гарч байсан эрх мэдэлтнүүдийн өдий төдий хэрэг шиг замхруулаад өнгөрөх гээд байна гэсэн хар төрөөд байна. Италийн криминилогич, эдийн засагч Ч.Бекария “Хүний үйлдсэн гэмт хэрэг түүнд нь ногдуулж буй ял хоёр ойр байх тусам үр нөлөөтэй” гэж хэлсэн байдаг. Гэтэл ял, үйлдэгдсэн гэмт хэргээс улам бүр холдсоор байна. Тэр ч бүү хэл, ял ерөөсөө ногдохгүй нь бололтой. Ямар хүн хүн алж болдог, ямар хүн нь болдоггүй юм бэ? Ер нь хүн алах эрхтэй хүн-субъект байдаг гэж үү? Хэнийг хүн алахаар 25 жил өгөх юм уу, цаазаар авдаг, хэнийг болохоор ингээд чимээгүй өнгөрүүлээд байдаг юм бэ?

Жирийн иргэд бидний тууштай тэмцэх ёстой зүйл бол энэ хэргийн эздэд зайлшгүй ял оноох явдал. Ийм тодорхой хэргийг яасан ч зүгээр өнгөрүүлж болохгүй. Энэ хэргийг үйлдсэн улс төрчид болон цагдаа нарт зохих ялыг нь өгч байж л бид хүний эрхийг хэрэгжүүлдэг орон болохоо харуулна. Энэ тун ноцтой кэйс шүү. Монгол нь ардчилсан орон юм бол энэ хэргийг заавал шийдэх ёстой. Бүр заавал!!! Хэдэн хүнийг шийтгэлээ гээд амь насаа алдсан тэр таван хүн босоод ирэхгүй нь мэдээж. Гэхдээ хойшид ийм харгис шийдвэр гаргадаг улс төрчдөд сургамж болог! Мөн хүн алчхаад “Төр ингэ гэсэн юм!” гээд зогсож байдаг цагдаа нарт ч сургамж болог!

Цагдаа гэснээс Монголын цагдаа нарын онгироо сагсуу, хийрхүү, дөвчин, бүдүүлэг, бас тэгээд зальжин, долигонуур, бас тэгээд бааштай гэдэг нь яав аа! Хэдэн зуун хүнийг хоморголон баривчилчхаад эрүүдэн тамладаг гэж байгаа. Цагдаа та, тушаал зааврын буруу зөвийг огт бодохгүй хөдөлж байдаг машин биш биз дээ? Кноп дарахаар хөдөлж байдаг өөрийн толгойгүй машин та хоёрын хооронд ялгаа байна гэж үү? Үнэндээ цагдаа та 7-р сарын 1-нд төрийн талд зогсож, харин ард түмнийхээ эсрэг хөдөлсөн шүү дээ. Цагдаа та жирийн иргэд бидний дундаас гарчихаад эрхэс ямбатнуудыг хамгаалж, тэдэнд тал засаж байдагт хүмүүс дургүйцээд байгаа юм. Тэгээд сүүлд нь болохоор “ард түмнийхээ төлөө явж байгаад” гэж ярихыг яана. Төрийн төлөө явж байгаад гэвэл зөвшөөрнө.
Энд өгүүлэхэд, иргэд бидний дунд боловсролгүй, хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг мэддэггүй, ийм байдлаасаа болж жирийн иргэдийн дайсан болж байдаг хүмүүс байдаг юм билээ. “Цагдаагийн ар гэрийг хамгаалах хороо” гэсэн байх, нэгэн байгууллага байгуулаад ихээхэн цамнасан нэгэн эрийг санаж байна (би андуураагүй бол нэрийг нь Алтангэрэл гэсэн байх). Тэр этгээд бүр улайн цайм буудуулсан 5 хүнийг тагнуулынхан буудсан гэж яриад байсныг яана. Тэр нөхөр шиг хүмүүс л хүний эрхийн дайсан байдаг юм шүү дээ. Ямар ч аргаар хамаагүй хүн буудсан цагдаа нарыг хэргээс мулталж авах гэж оролдсон түүнийг үнэхээр жигшмээр. Тэр бол ардчилсан нийгмийн үл үзэгдэх дайсан, хүн чанаргүй этгээд.

Уг нь энэ өгүүллийг 7-р сарын 1-нийг дөхүүлж байж бичье гэж бодсон юм. Гэвч тэвчээр ч хүрэхгүй нь, бас тэгээд тэр үед монголчуудын айраг, бөх, морь гурваас өөр юм сонирхдоггүй зуны гурван сар нь эхэлнэ. Дараа нь 9-р сараас сургууль соёл, орхигдсон ажлаа цэгцлэх гээд лав хоёр сар өнгөрнө. Тэгж байтал шинэ жил, цагаан сар болно. Тэгээд нөгөө лайтай сонгууль, сонгууль тойрсон балиар хэрүүл, шуугиан, пи-ар. Ингээд эдгээр үйл явдлын шуугианаар төрд алуулсан таван хүний хохь болоод өнгөрөх гээд байх шиг. Би хүний мууг үзэх гээд зүтгээд байгаа юм биш. Амиа алдсан тэр таван хүний дотор миний хамаатан садан, ах дүү байхгүй. Тэр ч байтугай таньдаг хүн, танилын маань ч танил байхгүй. Гэхдээ жирийн иргэд чинь бас хүн, бид чинь 5 хүнээ алуулчхаад түүнийхээ хойноос санаа тавьдаг, хүний эрх гэж юу байдгийг  ойлгодог хүмүүс юм шүү гэдгээ улс төрчдөд харуулах хэрэгтэй байгаа учраас бичиж байна. Энд, эрх мэдэлтнүүдийн гаргадаг буруу шийдвэр, урагшгүй байдал, хүйтэн цэвдэг сэтгэлээс болж хотын утаанд хордож, хортой хүнс идэж амь насаа алдаж буй хүмүүсийн тухай яриагүй. Энэ бүхэнд төр буруутай нь үнэн. Гэхдээ энэ өгүүлэлд эрх мэдэлтнүүдийн шууд гаргасан тушаал шийдвэрээс болж амь насаа алдсан тавын таван хүний амийг нэхэж байна. “Буух эзэн, буцах замтай” тодорхой хэргийн тухай ярьж байна. Хэргийн эзэд олдохгүй байна гэдэг огтоос худал. Буудсан цагдаа нар нь олдсон, тэдэнд тушаал өгсөн дарга нар нь тодорхой, тушаал өгсөн дарга нарт тушаасан эзэд бас тодорхой. Энэ 5 хүний амь насны хэрэг бол зүгээр нэг санамсаргүй хийсэн хэрэг биш шүү. Энэ бол хэн нэг улс төрчийн бүр санаатай ухамсартай гаргасан шийдвэрийн үр дүнд үйлдэгдсэн “5 хүн амины хэрэг”.

Энэ хэрэгт 3 төвшний буруутан байна. Нэгд, Хүн буудаж алсан цагдаа нар; Хоёрт, Тушаал өгсөн цагдаагийн дарга нар; Гуравт, Хамгийн гол буруутнууд болох тэр үеийн Шүүх Яамны сайд байсан Мөнх-Оргил, Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Бүгдэд нь зохих ялыг нь өгөх хэрэгтэй. Эдгээр буруутнуудаас хамгийн гол буруутан нь Н.Энхбаяр, С.Баяр нар яах аргагүй мөн. Ерөнхийлөгч асаны хэлснээр С.Баяр онц байдал зарлах талаар өөрт нь маш хүчтэй дарамт үзүүлсэн гэдэг. Үнэхээр тийм бол С.Баяр ялаа заавал эдлэх ёстой. Ер нь, хэн нь ч байсан хамаагүй, хүн буудах үндсийг тавьсан тэр хүн энэ хэргийн хамгийн гол буруутан. С.Баяр Монгол Ардын Намдаа хэр нөлөөтэй, мөн Ардчилсан Намд хэчнээн танилтай, мөн хэн нэг нийтлэлчийн дотнын нөхөр байх ерөөсөө хамаагүй. Хэргийн эзэн мөн л юм бол яах аргагүй ялаа эдлэх ёстой. Хамтарсан Засгийн Газар нь энэ хэргийг чимээгүй дарж өнгөрөөхийн тулд С.Баярын найруулсан жүжиг” шиг санагдаад байна. 5 хүний амийг нэхэх ёстой хүчтэй улс төрийн хүчин бол АН байсан. Ху нам (бүр тодорхой хэлбэл С.Баяр) тэднийг Засгийн Газартаа оруулснаар манай ардчилагчдын амыг тагласан. Монголын ардчилагчдад албан тушаал хэрэгтэй болохоос иргэний эрх, эрх чөлөө огтоос хамаагүй юм чинь.

Иргэд ээ, бид хэтэрхий хүлцэнгүй ноомой, амиа бодсон байдлаар амьдарч байгаа юм биш үү! Ийм явдал танд ч тохиолдож болох байсан. Таны хүү, эцэг, ах, дүү гээд хэн ч зүгээр явж байгаад аль эсвэл өөрийн төрөлх эрхийг эдлэн жагсаал цуглаанд оролцож байгаад алуулчхаж болох байлаа шүү дээ. Дэргэд маань, бүр нүдэн дээр минь нэгийг маань жагслаа гээд буудаж алчхаад байхад ийм хүлцэнгүй байж болох уу! Бид чинь улс төрийн эрхээ эдэлснийх нь төлөө хүмүүсийг буудаад алчихдаг, тэгж алахыг тушаадаг, хүн алахыг зөвшөөрдөг эрх мэдэлтнүүдийн эрхшээлд амьдарч байна шүү дээ. Хэрэв та дуугүй байгаа бол хүн алахыг зөвшөөрдөг хүмүүсийн тоонд орж байгаа хэрэг биш гэж үү! Та өөртөө халгаатай орчныг бүрдүүлээд байна шүү дээ.

Иргэд хойшид жагсаал цуглаан хийх, үг хэлэх эрхээ эдлэх, удирдлагаа шүүмжилсний төлөө алуулахгүй байхын тулд буруутнуудыг заавал шийтгэх ёстой. Бид чинь амьд явах төрөлх эрхтэй хүмүүс. Эрх чөлөөтэй байх ч бидний төрөлх эрх. Энэ төрөлх эрхийн дотор жагсаал цуглаан хийх эрх ч багтдаг юм. Энэ эрхээ эдэлснийхээ төлөө хэн нэг улс төрчид алуулаад баймааргүй байна. Либертари зарчмын үүднээс авч үзэх юм бол ийм хэргийг яагаад ч зүгээр өнгөрөөж болохгүй.

Чоно уруу биш, цаасан бай уруу биш, хүн уруу буу шагайгаад тэр байтугай буудаад унагачхаж байгаа тэр хүмүүсийг хармаар байна. Бодвол бидэнтэй адилхан л хүн байх. Гэхдээ тэдний нүүр царайг хармаар байна. Хүн тамладаг тэр хүмүүсийн дотоод ертөнц ч үнэхээр сонин байна.

Одоо энэ хэргийг шийдэх талаар хамгийн бодит алхам хийж чадах хүмүүс бол Ерөнхийлөгч, Улсын прокурор хоёр юм. Би хувь хүнийхээ улс төрчдөд тийм дуртай байдаггүй ч чимээгүй даран өнгөрүүлэх гэж байсан хэргийг дахин сэргээж, үнэн мөнийг олж тогтоон гэм буруутнуудад зохих шийтгэлийг нь оноох гэж оролдож байгаад энэ хоёр хүнд талархах сэтгэл төрж байна. Дахин хэлэхэд энэ бол аваар ослоос болж нас барсан биш, хүний эрхтэй маш ноцтой хэрэг юм шүү!!!

Ш.Л.Монтескьегийн хэлсэнээр “зайлшгүй шаардлагаар үүсээгүй шийтгэл бол харгислал”. Тэгвэл энд холбогдох хүмүүсийг шийтгэх зайлшгүй шаардлага байна. Ямар шаардлага вэ? Хариулт нь энгийн бөгөөд ойлгомжтой. ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ЗОРГООРОО ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭР ЖИРИЙН ИРГЭДЭЭ АЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ШААРДЛАГА.

Философийн ухааны доктор Б.Батчулуун
Үнэлэх: Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл:56
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зар
urgen
3 минутын өмнө
3 hilchin darga naraa buudaad yaliin deed hemgee avaa bis dee tegvel 5 hun buudsan humuus adilhan yal avah yostoi bish uu
Зочин
13 минутын өмнө
ДОКТОР БАТЧУЛУУН ТАНЫГ УРЬЖ БАЙНА МОНГОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОХИРОГЧДЫН НЭГДСЭН ХОБОО УТАС 95711011
Зочин
16 минутын өмнө
ЯГ 4 ХҮНИЙГ БУУДАЖ БАЙХ ТЭР ЦАГ МӨЧИД ХОТЫН НЭГ ГУДАМЖ БУЮУ СПОРТЫН ОРДНЫ ТЭР ХАВЬД ХЭСЭГ СОГТУУ ЗАЛУУС ЗҮГЭЭР БАЙГАА МАШИН ТЭРЭГ УНАГАЖ ШАТААГААД ЯВЖ БАЙСАН НЬ ТВ-Р ХАРАГДАЖ БАЙЛАА гЭТЭЛ ХОТОД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛААД БАЙСАН ҮЕ ШҮҮ ДЭЭ ЯААГААД ТЭР ХЭСЭГ ГАЗАР ЦАГДААГҮЙ ЦЭРЭГГҮЙ ХАМГААЛАЛТГҮЙ БАЙСЫН БОЛОО ГЭЖ ТАНД БОДОГДОЖ БАЙГАА БИЗ ДЭЭТИЙМЭЭ ТЭД БОЛ ДААЛГАВАРААР ИНГЭЖ ЖАГСАГЧДЫН НЭР ХҮНДИЙГ УНАГААХ ЗОРИЛГОТОЙ ЭТГЭЭДҮҮД БАЙСАН ЮМ яЛ АВСАН 230 ХҮН ДОТОР ТЭР МАШИН ШАТААСАН ГЭХ НЭГ Ч ХҮН ЯЛ АВААГҮЙ ЮМ ДАА ҮҮНД МОНГОЛ ТВ УЧИРТАЙ БАЙЙГАА ЮМ ЯАГААД ТЭР ХҮМҮҮС МАШИН ШАТААЖ БАЙХАД ЦАГДАА ДУУДАЛГҮЙ АРААС НЬ ЗУРАГ АВААД ДАГААД ЯВСНЫГ НЬ ХАРИУЦЛАГАД ТАТАХ ЁСТОЙ
Зочин
24 минутын өмнө
ЯГ ТЭР ҮЕД АРД ТҮМЭНИЙ ДУНД АЙДАС ТӨРӨӨД ЭНЭ ТАЛААР ДУУГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ БИЛЭЭ БАРАГ ЖИЛ ШАХАМ ИЙМ БАЙДАЛТАЙ БАЙСАН ЮМ тЭР ҮЕД НӨГӨӨ БААСАН АВГАЙ Л ГАНЦААРА МАХН-ЫН ДАРАНГУЙЛАГЧДЫН ЭСРЭГ ДУУГАРЧ БАРИГДАЖ ХОРИГДСОН ХҮМҮҮСИЙН ӨМНӨӨС ДУУГАРЧ БАЙСАН ГЭТЭЛ ОДОО ЗАНА АВГАЙГААС ЭХЛЭЭД ЭНЭ ХЭРЭГ ДЭЭР АЖИЛЛАЖ УЛС ТӨРИЙН КАРЕРАА ӨСГӨЖ ӨГЧ БАЙНА ТЭР ҮЕД НЬ ДУУГАРААГҮЙ ХЭРНЭЭ ОДОО АМНААС НЬ ЭНЭ ХЭРГИЙН ТАЛААР БАЙНГА ГАРЧ НЭР ХҮНДЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХ ГЭЖ ЧАРМАЙЖ ЯДАЖ БАЙНА ХҮМҮҮСЭЭ ГЭЖ АРЧААГҮЙ БАЙХЫМДАА
Зочин
28 минутын өмнө
яг үнэндээ бол 7 сарын 1 нд монголын төр засгийн эрхийг эдгээр луйварчид хуулийн бус замар булаан авсан шүү дээ Тэдний ард түмнээ айлган дарамтлах зорилгоор хийсэн үййлдлийх нь дүр зураг дэлгэцнээ баримт болон үлдээгүй гэж үү Хотын гудамжинд танк хуягт бүрэн зэвсэглэсэн цагдаа цэрэг гудамж болгоны үзүүрт холхиж байсан нь худлаа гэж ү Үг хэлж өөрсдиййг нь шүүмжилсэн хүн болгоныг барьж хориогүй гэж ү Тэгээд иййнхүү дарангуйллын хэлбэрээр бүрдсэн төр засаг өнөөдөр төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлэгчидэд оноох хууль гээчийг батлуулаад сууж байна ЭБатүлийн энэ санаачилсан хууль бол хууль бусар бүрдсэн төрийг хамгаалах гэсэн хууль гэж арван жилийн хүхэд хүртэл ойлгож байна шү дээ Залуусаа 12 оны сонгуульд эрүл хүмүсийг сонгоцгооё
Зочин
36 минутын өмнө
улстөрчдийг хариуцлагад татацгаая
Зочин
37 минутын өмнө
үймээн самуун дэгдээлэй гэж залуусаа барьж авч хорин яллаж шийтгэсэн Хүн буудлаа гэж одоо хэдэн цагдаа нараа яллах гэж байгаа Харин нөгөө хэргийн эх үүсвэрийг бий болгосон сонгууль луувирдагчид худлаа их мөнгө амлагчид улс төрчид одоо ямар хариуцлага үүрэв Тэд нэг нь бид сонгуульд ялсан гээд нөгөө нь бид ялагдсан гээд хоорондоо эвсчээд хэн хэндээ хариуцлага ярихгүй ард түмнээ яллаад ичихгүй суусаар байна
Зочин
41 минутын өмнө
доктор Батчулуун та маш зөвийг бичжээ 5 хүн нас барсан бол сая цагдаагийн нэгэн сайхан залуу тэр үед гэмтэл авснаас болж амь алдаж нас барагчдын тоо 1-р нэмэгдлээ Нас барсан хүнийг цагдаа ард гэж ялгаад яахав дээ Бүгд л хутгуур төрийн золиосонд алтан амиа алдлаа шүү дээ Улстөрчид тэгээд өөрсдөө ямар хохирол амсав даа Сонгуульд ялагдлаа туслаарай ард түмэн минь гэж ард түмнийг уриалан босгочихоод дараа нь ялагдсан хэрнээ ялсан намтайгаа ичихгүй хамтраад сууж байгаа АРДЧИЛСАН НАМ бол буур адаг юм байна
Зочин
1 цаг 28 минутын өмнө
Harvardiin communist gegdeh Minhorghiliin hiisen ajil doo 7 sariin 1 Aimhai shalchgar gar haragdaad baigaa Neg hutagt neg honuulahad chatsga ni goojood buh yumaa yarij taaraa
Hunii hugjil
Өнөөдөр 18 цаг 29 минут
Tur zasgaas hunii hugjliig ontsgoi anhaarah tsag boljee Tur zasagt hargis sadist etgeed shurgalj bolohgui dee Chinges khaan HERVEE khaan buruu ajillaad baival ard tumniig shiitge gej aildsan baidag BURUU songolt hiij sanalaa hudaldsan mongolchuud utaand ugaartaj arhin dalaid jivj alaltssaar baihiimaa 1-iig bodoh tsag
Хуудас:
 

No comments:

Post a Comment